
Монгол Улсад төрийн айлчлал хийх Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилын онгоц цаг агаар муудсанаас болж БНСУ-д саатаад байсан юм. Харин тэнгэр онгойж эрхэм хатагтайн онгоц Инчоны нисэх буудлаас хөөрч наашилсан байна.
Түүний онгоц 16.20 цагийн үед Улаанбаатарын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах бололтой байна.
Д.ОЮУН