Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, Олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулахаар уригдан иржээ. Тэрбээр өчигдөр /2017.01.11/ Монголын жүдочдын бэлтгэлийн зааланд зочилж, 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад болон багш, дасгалжуулагч нарт хэдхэн хоногийн өмнө IJF-ийн шинэ батлагдсан дүрмийг танилцууллаа.
Владимир Хнедка нэгдүгээр сарын 13-нд жүдо бөхийн шүүгчдэд дүрмийн талаар сургалт явуулна.
В.Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар нэгдүгээр сарын 16-18-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ийг дэнслэх ажээ.
Б.ЭНХ