Өсвөрийн шатарчдын 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-22-ны хооронд МҮЭСТО-д болох ажээ.
Тэмцээн 6-18 насны ангиллаар явагдана.
Бүртгэл Монголын үндэсний олимпийн хорооны 204 тоотод энэ сарын 16-17 ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.
2016 оны Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр эхний гурван байр эзэлсэн орон нутгийн багууд нэмэлт тоглогч оролцуулах боломжийг холбооноос олгосон байна.
Б.ЭНХ