“Гурван охин” замд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

“Гурван охин” замд гарлаа

“Жинхэнэ хайр” бие даасан тоглолтоо хийснээс хойш шинэ цомгийн ажилдаа шаргуу орсон “Гурван охин” хамтлагийнхан өнөөдөр замд гарч байгаа гэнэ. Тэд тоглолтынхоо төгсгөлд дуулсан “Дэлхийн ягаан зүрх” хэмээх эх орны сэдэвтэй дуундаа клип хийлгэх гэж байгаа юм. Дууны утга агуулгад нийцүүлэн клипний зураг авалтыг Монголын байгалийн үзэсгэлэнт газруудад авахаар төлөвлөсний дагуу тус хамтлагийнхан Өвөрхангай, Орхон аймагт очиж, клипнийхээ зураг авалтыг хийлгэх аж. Тэдний “Дэлхийн ягаан зүрх” клипийг “V” студийн уран бүтээлчид хийж байгаа юм.

М.Дөл 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж