Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.01.06-нд нийтлэгдсэн

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Замын цагдаагийн албанаас маргааш буюу нэгдүгээр сарын 07-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашиныг дугаараар нь хязгаарлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт буюу энэ бямба гаригт  шилжүүлсэн. Энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 07-ны бямба гаригт бүх нийтээр ажиллах ёстой.

Маргааш /2017.01.07/  бүх нийтээр ажиллах учир 5.0-ээр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн мэдээлэл олон нийтийн дунд байна.

Тэгвэл үүнийг ташаа болохыг Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал хэллээ. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр буюу баасан гаригт бүх нийтээрээ амарсан ч маргааш ажлын өдөр гээд 5.0-ээр төгссөн дугаартай автомашиныг хөдөлгөөнд орохыг хязгаарлах нь утгагүй. Тиймээс маргааш бүх машин замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцож болно” гэв.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж