ЧАНСАА: Монголын шатарчид 58-рт жагсчээ

Хуучирсан мэдээ: 2017.01.06-нд нийтлэгдсэн

ЧАНСАА: Монголын шатарчид 58-рт жагсчээ

Дэлхийн шатрын холбооноос шинэчилсэн чансааг танилцууллаа. Улс бүрийн шилдэг 10 шатарчныг байр эзлүүлэхэд Монгол Улс 179 орноос 58 дугаар байрт жагссан байна. Энэхүү жагсаалтыг ОХУ-ын шатарчид тэргүүлсэн бол АНУ, БНХАУ удаалав. Түүнчлэн Украин, Энэтхэг, Азербайжан, Франц, Армен, Польш, Унгар улс IV-X байрт бичигджээ.

Монголоос эрэгтэйчүүдийн чансааг их мастер Ц.Батчулуун 2522 оноогоор тэргүүлсэн бол их мастер Б.Гүндаваа 2479 оноогоор удаалжээ. Тэгвэл эмэгтэйчүүдийг олон улсын мастер Б.Мөнгөнтуул 2431 оноогоор тэргүүлсэн байна. 

ШАТАРЧДЫН ЧАНСАА:

ЭРЭГТЭЙ:

  1. Ц.Батчулуун – 2522
  2. Б.Гүндаваа – 2479
  3. Г.Мөнхгал – 2468
  4. Э.Энхнар – 2447
  5. С.Билгүүн – 2437

ЭМЭГТЭЙ:

  1. Б.Мөнгөнтуул – 2431
  2. Т.Батчимэг – 2390
  3. Д.Номин-Эрдэнэ – 2378
  4. А.Энхтуул – 2333
  5. Б.Баярмаа – 2236 оноогоор эхний байруудад бичигджээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж