С.Жавхлангийн сэрүүн зүүд

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

С.Жавхлангийн сэрүүн зүүд

УИХ-ын өнөөдөр/2017.01.05/-ийн чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гэдэг заалтыг зөвхөн надад зориулж оруулж ирлээ” хэмээн дургүйцэв.

Хуулийн төсөлд байгаа УИХ суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалтыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульдаа ч суулгаж өгсөн байдаг.. Тэгэхээр С.Жавхлан шинэ нам байгууллаа гээд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй. Мөн тэрбээр 45 нас хүрээгүй учраас Үндсэн хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгч болно гэсэн сэрүүн зүүднээсээ сэрэх хэрэгтэй болж байна. Урлагийн тайзнаас улс төрийн “тавцанд” гарсан эрхэм гишүүн төөрч будилж явааг харсан туршлагатай гишүүдийн хөх инээд хүрсэн бололтой, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Жавхлан,тэгвэл Үндсэн хуулиа л өөрчлөх хэрэгтэй болж дээ” гэж зөвлөв. Үүний дараа мань хүн гэмээ ухаарсан уу, эсвэл хэн нэгэн зөвлөсөн нь үү Үндсэн хуулиараа нэр дэвших боломж алга гэдгээ ойлгож авсан бололтой.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж