УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Мөн Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. УИХ-ын дарга М.Энхболд хуралдааныг хаахын өмнө маргааш ажлын өдөр болохыг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдахыг санууллаа.
Г.ДАРЬ