Автомашин үйлдвэрлэгч америкийн Ford компани үйлдвэрлэлээ дотооддоо түлхүү явуулахаар ажиллаж эхэлжээ. Тус компани Мексикт 1.6 тэрбум долларын өртөг бүхий үйлдвэр барихаар төлөвлөж байснаа больж, Мичиган муж улс дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөтгөн ажиллахаар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Мексикт үйлдвэрлэл явуулж байгаа томоохон компаниуд тэр дундаа Ford болон General Motors компаниудыг шүүмжилж байсан юм. Хэрвээ дотооддоо үйлдвэрлэлээ явуулбал татварын томоохон дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах тухайгаа ч зарлаад байгаа. Тиймээс Цагаан ордны шинэ бодлогод нийцүүлэн дээрх шийдвэрийг гаргасан бололтой.
Мөн Хойд Америкт жижиг оврын автомашины эрэлт эрс буурч, борлуулалт төлөвлөсөнд нь хүрэхээ байсан тул ийнхүү шинэ стратеги баримтлан ажиллахаар болсон тухайгаа тус компанийн тэргүүн Марк Филдс ярьжээ.
Т.МӨНХ