Нэр дэвшигчид Баянхонгор аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.07-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчид Баянхонгор аймагт ажиллаж байна

Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар өрсөлдөж байгаа. Нэр дэвшигчид өнөөдөр/2017.01.07/ Баянхонгор аймагт ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийж буй. 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Ардчилсан төрийн үнэлэмж унаж буй энэ цагт ардчиллын төгөлдөршлийг зайлшгүй хийх ёстой. Ардчилсан намын гишүүдийн шинэчлэлийг том зургаар харвал Монгол Улсын шинэчлэл. Энэ шинэчлэл иргэдийн оролцоотойгоор эхлэхгүй бол болохоо больсон. Өөрөөр хэлбэл, бид ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд, төгс ардчилал руу тэмүүлэхийн тулд нийгэм,эрхзүй, эдийн засгийн оролцоон дахь иргэдийн оролцоог бид түүчээлэх ёстой” хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, нэр дэвшигч С.Эрдэнэ “Намайг муу болгох гэж, муухай болгох гэж 26 жил элдэв бусаар хэллээ, бичлээ. Гэхдээ надад иргэд хайртай байдаг юм, партизанууд маань ч хайртай.

Миний өдий зэрэгтэй яваа нь энд сууж байгаа та нарын минь ач. Би үйл хэргээсээ ухрахгүй. Би ямар ч даргаас айхгүй. Би ардчилсан намынхаа ах дүү нар луу чулуу шидэхгүй. Шүүмжилж болно. Гэхдээ үнэт зүйлээ бид хайрлаж хамгаалах ёстой” гэжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж