Байнгын хороо, ажлын хэсэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.01.06-нд нийтлэгдсэн

Байнгын хороо, ажлын хэсэг хуралдана

Шинэ оны өмнө арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосоноор маргааш буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр нөхөж ажиллах ёстой.

Төрийн байгууллагууд албан ёсоор ажиллах энэ өдөр УИХ-ын нэг байнгын хороо, нэг ажлын хэсэг хуралдах тов гарсан байна.

Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 09.00 цагт хуралдаж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Нялх балчир хүүхдийн хоол, хүнчний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ажлын хэсэг 10.00 цагт хуралдана.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж