Intel 5G модемын чипээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.01.06-нд нийтлэгдсэн

Intel 5G модемын чипээ танилцууллаа

Монголчууд бид 4G хурдыг мэдэрч эхлээд удаагүй байтал дэлхий нийт 5G хурдаар амьсгалж эхэллээ. Лас Вегас хотноо зохиогдож буй Consumer Electronics Show (CES) 2017 үзэсгэлэн дээр бичил схем үйлдвэрлэгч Intel корпораци анхны 5G модемын чипийг танилцууллаа.

Goldridge нэртэй энэхүү 5G модемын чипийг гар утас автомат жолоодлоготой машин, дрон зэрэг өндөр технологийн бүхий л төхөөрөмжүүдэд нэвтрүүлэх боломжтойгоор бүтээжээ.

Тус компани 5G модемоо ирэх 2017 оны хоёрдугаар хагаст туршилтын загвараар гарган, үйлдвэрлэлд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Дашрамд сануулахад, өнгөрсөн Qualcomm мөн 5G модемыг зохион бүтээж  буйгаа зарлаж байсан ба тэдний бүтээл ч мөн 2017 оны хоёрдугаар хагаст туршилтын загвараар гаргаж, 2018 оны эхээр үйлдвэрлэлд шилжих гэнэ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж