Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдөл” газар зургийн уралдаан зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас санаачлан зохион байгуулж байгаа аж. “Энэхүү уралдаан нь сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлж, гоо зүйн төлөвшил олгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилготой. Мөн уралдаанд ирсэн бүтээлүүдийг нэгтгэж ирэх сарын 8-нд үзэсгэлэн гаргана” гэж Нийслэлийн хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Х.Нарангэрэл ярилаа.
Б.Анхаа