”Универсиад”-ын тамирчдыг үдэх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

”Универсиад”-ын тамирчдыг үдэх ёслол болно

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад -2011” их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Спортын төв ордоны “А” танхимд наймдугаар сарын 2-нд 11.00 цагаас болно. Ёслолын арга хэмжээнд дэлхийн оюутны спортын зуны “Универсиад -2011” их наадамд оролцох 13 спортын 157 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцох юм.

Үдэн гаргах ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн ОСХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн Д.Жаргалсайхан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, ЭМЯ, БСШУЯ, БТСГ, МОХ, МОСХ, Монголын спортын холбоодын удирдлага, ажилтанууд оролцохоос гадна БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат албаны төлөөлөгчид урилгаар ирнэ.

Тус арга хэмжээнд тамирчдыг төлөөлөн шатрын их мастер, 2010 оны дэлхийн оюутны хошой аварга Б.Мөнгөнтуул тангараг өргөж, их наадамд оролцох аэробекийн баг тамирчдын үзүүлэх тоглолтыг сонирхуулах юм байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж