Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр" батлагдсан. Үүний дагуу Дархан-Уул аймагт 2009 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Нэг цонхны үйлчилгээ”, “Тогтвортой амьжиргаа – II” төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийт 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нэг цонхны үйлчилгээ”-г байгуулсан.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын дагуу “Нэг цонхны үйлчилгээ”-г "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болгон өөрчилж төрийн болон хувийн хэвшлийн 7 байгууллагын нийт 17 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв“-ийн мэдээллийг аймгийн нэгдсэн цахим мэдээллийн сан www.darkhan.gov.mn–д байршуулсан.
2009 – 2015 онд 8 байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор нийт 565475 иргэнд , 2016 онд 7 байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 121592 иргэнд үзүүлсэн байна.
Эрх бүхий байгууллагын иргэдээс авсан судалгаагаар манай аймгийн “Нэг цонхны үйлчилгээ” нь 2014 оны ажлаараа 80.5 хувийн хангалттай үнэлгээ авч, улсын хэмжээнд 2 дугаар байр эзэлсэн.
Цаашид анхаарах асуудлууд
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу 8 төрлийн үйлчилгээг байнгын бүрэн байршуулан үйлчилгээ үзүүлэх,
Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах,
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах урсгал засварын 747600 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлэх,
Ажлын байрны нөхцлийг сайжруулах /зай талбай бага учраас иргэдэд үйлчлэх, албан хаагчид ажиллах орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй/
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN