"Пепси лиг 2017" тэмцээний гуравдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэгээр "Хоромхон", "Дэрэн" багуудын учраа нэрлэгдэж байна.
Өнгөрсөн жил МХБХ-ны футзалын лиг, "Пепси лиг" нэрээр зохиогдоход тус хоёр клуб хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн юм. Хоорондын тоглолтодоо нь 7-7 харьцаатай тэнцсэн тул хэн хэнд медалийн тавцанд гарах боломж байв. Гэвч "Дэрэн" "Улаанбаатарын Мазаалайнууд"-тай хийсэн тоглолтод 4:3-аар хожиж яваад цаг дуусахаас хоёр секундын өмнө гоол алдсан нь лигийн төгсгөлд хүрэл медаль хүртэх боломжийг нь үгүй хийсэн юм.
Тийнхүү лигийг "Хоромхон" 25, "Дэрэн" 23 оноотойгоор хүснэгтийн 3, 4-р байрт бичигдэж дуусгав. Цаг хугацаа өнгөрөх тусам туршилага суусаар байгаа "Дэрэн"-ийн хөвгүүд өнгөрсөн жилийн алдаагаа энэ тоглолт дээр цайруулахыг зорино. Хоёр баг сүүлд "Холбооны цом"-ын хагас шигшээд учираа таарахад "Хоромхон" торгуулийн цохилтоос хожигдсон нь энэ тоглолтын бас нэгэн чимэг болно. Хэн хэнд нь гурван оноо хэрэгтэй дээр өмнөх үзүүлэлтүүдийг харвал энэ тоглолт гуравдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолтын тоонд зүй ёсоор багтаж байна.
ЭХ СУРВАЛЖ: МХБХ