Гурван өдөрт 34 хуулийн төсөл өргөн мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.08-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Гурван өдөрт 34 хуулийн төсөл өргөн мэдүүлжээ

Гурван өдөрт 34 хуулийн төсөл өргөн мэдүүлжээ

2016 оны ажлын өдөр дуусах сүүлийн хэд хоногт УИХ-ын даргад олон хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэнийг анзаарсан уу. Тухайлбал, 2016 оны сүүлчийн ажлын өдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд арван хоёр, 27-ны өдөр арван долоо, 26-ны өдөр таван хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолыг эрхэм гишүүд болон хууль санаачлагч субъетээс өргөн мэдүүлжээ. Энэ гурван өдөрь өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолуудыг жагсаавал,

  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль,
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай,
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай,
  • Малын генетикийн нөөцийн тухай,
  • Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай,
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Үндэсний төлбөрийн системийн тухай,
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай,
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай,
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай,
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай,
  • Гэр хорооллын хөгжлийн тухай,
  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай,
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” болон “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд,
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль,
  • Иргэний улсын бүртгэлийн тухай,
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай,
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслүүдийг эрх бүхий субъектүүдээс ийнхүү УИХ-д өргөн мэдүүлжээ.

Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ ийнхүү идэвхтэй хэрэгжүүлэх болсон нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа Хууль тогтоомжийн тухай хуулиас үүдэлтэй. 2015 оны тавдугаар сарын 29-нд УИХ энэхүү хуулийн төслийг баталсан бөгөөд хууль тогтоомжийг ил тод, нээлттэй байлгах, хууль тогтоомжийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, хууль тогтоомжийг боловсруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх гэсэн зарчмуудад нийцүүлэх зорилгоор батлагдсан хууль юм.

Шинээр мөрдөгдөж байгаа хуулиар хууль санаачлагч субъект дуртай цагтаа хууль боловсруулж өргөн мэдүүлэх боломжийг хумьж байгаа юм. Хуульд зааснаар Засгийн газар бүр бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, үүнийгээ Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгах шаардлагатай болж байгаа юм. Харин энэ үндсэн чиглэлийг нь УИХ баталж байх юм. Өмнө мөрдөж байсан хуулиар хууль, тогтоомжийн Үндсэн чиглэлийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ баталж байсан ч хугацааг тухай бүр тогтоож байсан. Харин шинэ хуулиар бүрэн эрхийнхээ хүрээнд батлах хууль тогтоомжийн Үндсэн чиглэлээ тодорхойлох болж байна. Үүнээс гадна хууль боловсруулахад тавигдах шаардлагыг нарийсгаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нарийн шалгуур тавигдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж