Мороккод онгоцны ослоор 78 хүн энджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Мороккод онгоцны ослоор 78 хүн энджээ

Африк тивийн хойд хэсэгт орших Мороккогийн Вант улсад өчигдөр цэргийн онгоц осолдож, 78 хүн амиа алдсан талаар CNN агентлаг мэдээлжээ. Осолдсон C-130 цэргийн онгоц нь Мороккогийн өмнөд хэсэгт орших агаарын баазаас найман км зайд ослын буулт хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Онгоц Агадираас Аль Дахларуу нисч явсан бөгөөд нийт 81 хүн тээвэрлэж явсны дотор 60 нь цэргийн албан хаагч, 12 нь энгийн иргэн, ес нь онгоцны багийн гишүүд байсан байна. Зорчигчдын дийлэнх нь амиа алдсан ч гурван хүн хүнд гэмтэж, амьд гарчээ.

Шинжээчид онгоцны ослыг мягмар гаригт орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт Гуэлмим хотоос 10 км зайд болсон гэж тогтоогоод ослын шалтгааныг цаг агаарын байдалтай холбон тайлбарлажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж