Сүхбаатарын талбайд ном солилцлоо

Хуучирсан мэдээ: 2017.01.07-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд ном солилцлоо

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс “Номоо солилцъё” өдөрлөгийг өнөөдөр /2017.01.07/ зохион байгууллаа.

Цаашдаа энэхүү өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гаригт 12.00 цагт тогтмол зохион байгуулахаар болжээ.

Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 хүнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичиг бэлэглэв.

Уг өдөрлөгт солилцох номын тоонд тодорхой хязгаар заагаагүй бөгөөд иргэд хэдэн ч номтой ирж, хэнтэй ч солилцох боломжтой аж.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Ер нь хүмүүс миний ном үнээрээ солих ёстой юу гэж байсан. Аль болох танихгүй хүмүүстэй танилцаж, өөрийн сонирхсон номоо солилцох хэрэгтэй. Бид энэхүү өдөрлөгийг улам өргөжүүлж, зохион байгуулах болно” хэмээн ярьсан юм.

Анхны “Номоо солилцъё” өдөрлөгийг Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, www.bookish.mn цахим хуудас зэрэг байгууллага дэмжин ажиллахаар боллоо.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж