Чөлөөтийн бүсгүйчүүд сэргэлтийн бэлтгэлд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн бүсгүйчүүд сэргэлтийн бэлтгэлд гарлаа

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид даваа гаригт Цонжин болдогийн ойролцоох Уубуланд сэргэлтийн бэлтгэлд гарлаа. Тэд наадмын дараа Хандгайтад бэлтгэл базааж байгаад ирсэн юм. Багийн бүрэлдэхүүнд 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт О.Бурмаа, Ц.Энхжаргал, Д.Нармандах нарын гавьяатууд, Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг зэрэг шилдгүүд бүгд багтжээ. Харин эрэгтэй баг тамирчид ОХУ-ын Улаан-Үд хотноо хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж