Осама бин Ладены хүү Хамза бин Ладеныг АНУ-ын төрийн департамент дэлхийн террорист гэж зарлав. Ингэснээр Хамза АНУ-ын компаниудтай бизнесийн гэрээ хэлцэл хийх, мөн тус улсын нутаг дэвсгэрт эд хөрөнгө эзэмшихийг бүрэн хориглох юм.
Хамза аль-Каида бүлэглэлийн албан ёсны гишүүн гэдгийг тус бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири 2015 онд мэдэгдсэн. Түүнээс хойш Хамза барууны орнуудын нийслэлд халдлага үйлдэхээр заналхийлж байв. Тэрбээр Кабул, Багдад болон Газын зурваст байгаа дагагчдадаа хандан Вашингтон, Лондон, Парис, Тель-Авивт “ариун дайн” эхлүүлэхийг уриалсан дуу бичлэгийг аль-Каида 2015 онд цацсан юм.
Хамза нь Осама бин Ладены эхнэрүүдийн нэг Хайриах Шабараас төрсөн юм. Осама бин Ладенг 2011 онд Пакистанд байхад нь АНУ-ын тусгай хүчнийхэн олж илрүүлж, хөнөөсөн бөгөөд тэр үед Хамза эцгийнхээ гарт байгаагүй учир амьд үлджээ. Түүнийг аавынхаа үйл хэргийг залгамжлуулагч гэж үздэг юм.
С.ЦЭЛМЭГ