Windows XP 1000 хоногийн настай

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Windows XP 1000 хоногийн настай

Microsoft компани алдарт “Windows XP” хэмээх үйлдлийн системээ 1000 хоногийн дараа буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 8-нд хаана гэдгээ албан ёсоор зарлалаа. Тус компанийн удирдлагын бүрэлдэхүүнд багтдаг Стефен Роуз өөрийн блогтоо “Windows XP” бол гайхамшигтай систем учир сая сая хэрэглэгч үүнд талархалтай ханддаг билээ. Гэвч энэ системээс татгалзах цаг нэгэнт болсон байна. “Windows XP” системтэй компьютер дээр ажиллах нь аюултай, яваандаа хакерийн довтолгоонд өртөмтгий болоход хүргэнэ” хэмээжээ. Тус компанийнхан 2009 онд мэндэлсэн “Windows7” үйлдлийн системээ сайжруулах ажлыг үргэлжлүүлэн явуулах гэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор, Microsoft компани “Windows XP” систем суулгасан компьютерүүдийнхээ худалдааг зогсоожээ.

Дэлхий даяар ажиллаж буй компьютерүүдийн 51.7 хувь нь “Windows XP” системтэй бол 27.13 хувь нь “Windows7”-той. Албан байгууллага, хувь хүмүүс “Windows XP” системийг гайхалтай урт хугацааны туршид ашиглаж байсан учраас түүнээс татгалзахыг хүсэхгүй байна. Нэг талаасаа, энэ нь “Windows XP”-ийн дараа гарч ирсэн “Windows Vista” үйлдлийн систем амжилтад хүрч чадаагүйтэй холбоотой байж ч мэдэх юм.

http://uynaa.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж