Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд Л.Гантөмөр, Н.Алтанхуяг хоёрын хэн нь илүү бизнес сэтгэлгээтэй вэ гэдэг яриа хөөрөө гарч байна.
Намын даргад өрсөлдөгчид орон нутагт ажиллан, гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр Л.Гантөмөр нь “Хамгийн сүүлд байгуулагдсан Н.Алтанхуяг даргын чацаргана үйлдвэр Монголдоо байхгүй. Монголд байтугай дэлхийд цөөхөн үйлдвэр. Одоо Монголд тарьсан чацаргана Н.Алтанхуяг даргын үйлдвэрийг хангаж дийлэхгүй. Чацаргана тарьсан хүнээс чацарганын тос хийж зарсан хүн илүү ашиг олдог л байхгүй юу. Би лав Н.Алтанхуяг даргын үйлдвэрлэсэн чацаргана монголчуудад зарагдана гэдэгт итгэхгүй байна” гэхчлэн гэнэт үйлдвэр ярьж Н.Алтанхуягийгаа “балбаж” гарсанд зарим гишүүн нь инээж, зарим нь гишүүн нь цухалдаж, дуулиан тариад амжжээ.
Нэр дэвшигч Н.Алтанхуягийг өмөөрсөн нэг хэсэг нь “Л.Гантөмөрөө бодлого ярихыг чинь сонсох гэж ирснээс биш хэн нь ямар бизнестэй тухай сонсох гэж ирээгүй. Ямар хачин юм ярьдаг нөхөр вэ” гэхчлэн зандарсанд экс гишүүн Л.Гантөмөр бууж өгсөнгүй “Энэ тухай ярихгүй бол болохгүй байна” гэсээр тайзнаас буужээ.
Харин аварга том чацарганы үйлдвэр байгуулсан гэж “ад үзэгдээд” байгаа Н.Алтанхуяг “Энэ ингээд байгаа байхгүй юу” гэж инээж суусан гэнэ шүү.
Моньдын ч юмаа даа.
Г.ХОРОЛ