Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.01.06-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30 цагийн орчимд эхэллээ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталсны дараа УИХ-ын дарга М.Энхболд нэгдүгээр сарын 3-7-ны хооронд төрсөн өдөр нь тохиосон УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Сумъяабазар нарт төрсөн өдрийн баяр хүргэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төсөлд УИХ, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан аж.

Тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдах юм байна. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсгол зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно.

Хуулийн төслийг гишүүд "Цаг үеэ олсон чухал төсөл" гэж үзэж байна. Учир нь Нийтийн сонсгол зохион байгуулахад холбогдох албан тушаалтан ирдэггүй, худал мэдээлэл өгдөг зэрэг зөрчлүүд гардаг аж. Эдгээр тохиолдолд хариуцлага ногдуулдаг байх заалт нэмж оруулж өгөх нь чухал гэж үзэж байна.

Гадаад улс орнуудад төрийн албан тушаалтан нь худал мэдээлэл өгсөн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг аж. Иймээс энэ жишиг рүү оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж