Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Цаг хэд болж байна

“Би бурханыг хүлээж байсан юмсан, цаг хэд болж байна” Ш.Гүрбазар  гэсэн зурагт хуудас нүднээ туслаа. Хамгийн сүүлд ОХУ-ын Буриадын ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн шинэ цомгийн шүлгийн ажил дээр хамтран ажилласан МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар маргааш “UB Palace”-ын их танхимд 19-н цагаас “Цаг хэд болж байна” нэртэй утгын шоу тоглолтоо толилуулах гэж байна. Түүний тоглолтонд зууны манлай дуучин Сарантуяа, НҮБ-н элч дуучин Ариунаа, дуучин Наран, дуучин Алтанцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэн, “Хурд” хамтлаг, “Камертон” хамтлагийн дуучин Болд, хийлч Дээгий, залуу дуучин Түмэн-Өлзий, Бөхөө, Төрмандах нар оролцоно.  Ерөнхий зохион байгуулагчаар “Hero” энтертаймэнт ажиллажээ. Мөн УДЭТ, Морин хуурын болон Түмэн эх чуулга, “Шуранхай”, “Ногоон морь” модерн бүжгийн хамтлагууд, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид тоглоно. Монголын рок, поп, нийтийн дууны одод чуулж түүний туурвисан бүх хит дуунуудыг эгшиглүүлнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж