Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо хуралдаж байна

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны хуралдаан 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2016 оны 192 дугаар тогтоолыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын төлөөлөл болох Ж.Болдбаатар танилцууллаа.

Үүний дараа Монголын допингийн эсрэг үндэсний төвийн дүгнэлтийг танилцуулсан юм. Дээрх хоёр танилцуулгыг сонссон хорооны гишүүд яг одоо асуулт асууж хариулт авч байна.

Үүний дараа Шадар сайд У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны гишүүдэд үүрэг даалгавар өгөх аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж