Хакүход шинэ амжилт тогтоох боломж бий

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Хакүход шинэ амжилт тогтоох боломж бий

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2017 оны нэгдүгээр сарын “Хацү” башё ирэх ням гаригт Токио хотноо эхэлнэ. Сүмочдын хувьд хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал оны анхны бэлтгэлээ “Миягино” дэвжээнд хийсэн байна. Тэрбээр бэлтгэлийн үеэр сэтгүүлчидтэй уулзжээ.

Энэ үеэр Хакүхо “Би 2017 онд 40 даваа авах зорилготой. Хүчит озэки Кайо 1047 давааг авсан. Тиймээс надад улам сайн хичээх үе ирлээ. Бас дахин нэг амжилтын төлөө тэмүүлэх болно. Би хамгийн багадаа хоёр башёд түрүүлэх ёстой” гэж ярьсан байна. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал 2016 оныг 1008 даваатайгаар дуусгасан билээ.

Мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт Хакүхо бичигдэж байгаа. Энэхүү амжилтыг озэки Кайо 1047 даваагаар тэргүүлдэг бол ёкозүна Чиёнофүжи 1045 даваагаар удаалдаг. Кайо 1988-2011, Чиёнофүжи 1970-1991 оны хооронд дээрх амжилтыг хийжээ. Их аварга Хакүхогийн хувьд энэ амжилтыг 2017 онд шинэчлэн тогтоох боломжтой.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж