Яамдын өвлийн бэлтгэлийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Яамдын өвлийн бэлтгэлийг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан болж байна. Түүгээр зарим яамны өвлийн бэлтгэлийн талаар хэлэлцэж байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Эрдэс баялаг, эрчим хүч, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай салбарын сайд нар танилцуулж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачлан боловсруулсан Тогтоолын    хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх  Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүнгийн тухай, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаарх үндэсний IV илтгэл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.ОЮУН

                         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж