Хятад устөрөгчөөр ажилладаг нисэх онгоц туршлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Хятад устөрөгчөөр ажилладаг нисэх онгоц туршлаа

Хятад улс устөрөгчийн түлштэй нисэх онгоц амжилттай туршсан дэлхийн гурав дахь улс болсон талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Хятадын “ST Daily” сонинд мэдээлснээр зүүн хойд бүсийн Льяонин мужийн эрдэмтдийн зохион бүтээсэн бага оврын нисэх онгоц нь хоёр хүний суудалтай, цахилгаан хөдөлгүүрт RX1E онгоцны загвар дээр суурилжээ. Туршилтыг Шеньян хотод явуулсан бөгөөд газраас дээш 320 метр хүртэл хөөргөж туршсан байна. Онгоц нь 20 КВт хүчин чадал бүхий устөрөгчийн түлшээр ажиллах хөдөлгүүртэй гэнэ.

Өмнө нь АНУ болон Герман ижил төрлийн ийм онгоц амжилттай туршиж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж