Өмнөд Солонгост үер болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост үер болж байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын зүүн хэсэгт орших уулархаг бүсэд лхагва гаригт шилжих шөнөөс эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас үер болж, хөрсний нуралт үүсчээ. Одоогийн байдлаар есөн хүн амиа алдаж, дөрвөн барилга нураад байна.

Сөүлээс зүүн тийш 100 орчим км зайд оршдог Соянг голын далангийн ойролцоо шөнө дундын үед хөрсний нуралт үүссэн бөгөөд энэ үеэр нэг хөлсний байр, гурван айлын байшин сүйдсэн байна.  Амь эрсэдсэн есөн хүний дийлэнх нь дээрх хөлсний байранд амьдарч байсан Инчёны Инха их сургуулийн оюутнууд байжээ.

Аврах албаны ажилчид нурсан барилгууд дотор байсан 40 орчим хүний 26-г ойролцоо дүүргийн эмнэлэгт хүргэсэн байна. Аврах ажиллагааг түргэвчлэхийн тулд 500 гаруй гал сөнөөгч, цагдаагийн ажилтнуудыг гэнэтийн гамшиг болсон хэсэг рүү илгээгээд байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж