УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2017.01.09/ хуралдана. Ардчилсан намын бүлэг 10.00 цагт хуралдаж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар хэлэлцэх аж. Үүний дараа хоёр хуулийн төслийн танилцуулгыг сонсох юм байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг танилцуулах бол УИХ-ын гишүүн Л.Болд Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг танилцуулахаар болжээ.
Бүлгийн хурлын дараа хэвлэлд мэдээлэл өгөх эсэхийг гишүүд ярьж байж шийддэг аж. Тиймээс одоогоор хэвлэлийн хурал хийх эсэх нь тодорхойгүй байна.
Т.НОМИН