МАН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын бүлгийн хурал яг одоо Төрийн ордонд эхэлж байна. Бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулах аж. Мөн нэлээд хэдэн хуулийн төслийн танилцуулгыг сонсохоор төлөвлөжээ. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн танилцуугыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулах юм байна.

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэний дараа хуулийн төслийн танилцуулга сонсоно. Энэ хооронд хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байгаа аж. Харин хэвлэлийн хурал хийх цаг одоогоор тодорхойгүй байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж