Шинэ имижийн төлөөх сурталчилгаа

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Шинэ имижийн төлөөх сурталчилгаа

Хятадын “Синхуа” мэдээллийн агентлаг Нью-Йоркийн “Таймс” талбайд байрлах аварга том сурталчилгааны самбарт ирэх даваа гаригаас эхлэн нэлээдгүй хугацаагаар “байрлах” нь. Энэ бол өдөрт хагас сая хүн хажуугаар нь явж өнгөрдөг, тус улсын хамгийн хүртээмжтэй сурталчилгааны самбаруудын нэг.

18 х 12 метрийн хэмжээтэй уг самбар Хятадын имижийг Америкт өсгөх зорилготой хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Өнөө жилийн судалгаагаар Америкчуудын 43 хувь нь манай өмнөд хөршийн талаар таагүй сэтгэгдэлтэй байдгаа илэрхийлсэн билээ. Харин энэхүү сурталчилгаа Хятад улс даяарчлалд хөл нийлүүлж байгаа гэдэг эерэг ойлголтыг өгөх юм.

“Синхуа” агентлаг 1971 оноос АНУ-д салбараа нээсэн бөгөөд өнгөрсөн жилээс 24 цагаар англи хэл дээр мэдээлэл цацдаг телевизийн суваг нээсэн. Өнгөрсөн жил мөн Хятад улс удирдагчийнхаа Америкт хийсэн айлчлалын бичлэгийг “Таймс” талбайн зургаан том дэлгэц болон CNN телевизээр мөнгө төлөн сурталчилгааны хэлбэрээр цацаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж