176 мянган гишүүн намын даргаа сонгоно

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

176 мянган гишүүн намын даргаа сонгоно

Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл нэгдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болж, 176 мянган гишүүн хамрагджээ. Эдгээр гишүүдээс намынхаа татварыг төлсөн гишүүдийн тоог хараахан гаргаагүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 176 мянган гишүүн бүртгүүлсэн ч зарим гишүүд нь намынхаа татварыг төлөөгүй байгаа гэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Нэгдүгээр сарын 6-ны 24.00 цаг хүртэл гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийлээ. Сар гаруйн  хугацаанд бүртгэл явуулж, 176 мянган гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан байна. Одоо эдгээр гишүүдийн татвар төлсөн эсэх мэдээллийг банкнаас авсны дараа албан ёсоор хэдэн гишүүн намын шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болсон нь тодорхой болно. Гэхдээ шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ намын татвараа төлсөн байна гэсэн шаардлага тавьсан учраас ихэнх гишүүд нь татвараа төлж, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан байгаа.  Цөөхөн тооны гишүүд татвараа төлөөгүй байна гэсэн мэдээлэл бий” гэлээ.

АН гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг арванхоёрдугаар сарын 10-аас эхлүүлж, нэгдүгээр сарын 6-ны өдөр дууссан.Шинэчилсэн бүртгэлд хамгадсан АН-ын гишүүд тус намын даргад өрсөлдөж буй таван нэр дэвшигчид саналаа өгөх эрхтэй болох юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж