ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кэтрин Арнольдыг хүлээн авч уулзлаа /2017.01.09/. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тодруулбал, Их Британи Улстай органик тэмдгийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллаж туршлага судлах талаар ярилцлаа.
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зөвшөөрөгдөх бодисын жагсаалт болон каталоги боловсруулахад Их Британи Улсаас техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаа талаар санал тавьсан бөгөөд Элчин Сайд Кэтрин Арнольд нааштайгаар хүлээн авч цаашид хамтран ажиллахаар тохиролцов.
Эх сурвалж: ХХААХҮЯ