Хятадын валютын нөөц 2016 оны арванхоёрдугаар сард 2011 оноос хойших хамгийн доод хэмжээ буюу 3,01 их наяд ам.долллар хүртэл унасан тухай Reuters мэдээлэв.
Өнгөрсөн сард БНХАУ-ын валютын нөөц нь өмнөх сарын үзүүлэлтээс нь 41 тэрбум ам.доллараар буурсан байлаа. Одоо валютын нөөцийн нийт хэмжээ нь 3,01 их наяд ам.доллар болжээ. Гэхдээ энэ шинжээчдийн өмнө таамаглаж байснаас 10 тэрбумаар бага байгаа юм
Хятадын валютын нөөц арваннэгдүгээр сард $69,05 тэрбумаар буурсан байсан юм. 2015 онд Хятадын валютын нөөц 513 тэрбум доллараар хорогдсон нь дээд үзүүлэлт байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР