Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-39

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-39

Хоёр мянган оны эхэнд нэг доллар өнөөдөр шиг хоёр мянгыг шүргэж байгаагүй. Тэр үед нэгэн зураач аргагүй сайхан зургаа зуун доллароор зарчих санаатай ажлынхаа гурван давхарт тавьчхаад орсон гарсанд сонирхуулсаар олон сар өнгөрчээ. Отгоо гэдэг залуузуун доллар өвөртөлж ирээд“Доош нь буулгачих!” гэжээ. Зураач Отгоог танингуутаа зуун доллароос буулгахгүй гэж гүрийснээ санав. Яг тэр үед тавиан доллар тун хэрэгтэй байсан тул амнаасаа буцаж “Ерээр ав!” гэжээ. Од нь гийсэн Отгоо учрыг ойлгож, инээд нь хүрч, дахин “Доош нь буулгачих аа!” гэв. Зураач авалгүй явчхаж магадгүй гэж “За за, дал!” гэхэд Отгоо эг маггүй хөхөрч гарав. Зураачийн хэлсэн зуун доллароор  дурласан зургаа авахаас гар татаагүй Отгоод далан доллароор авах аз бус, алдаж ойлгосон зураач ингэж эг маггүй хөхрүүлжээ. Энэ хооронд зураач “За, за тавиас цааш байхгүй шүү!” гээд цааш эргэхэд Отгоогийн элэг хөшиж, дуу нь тасрав. Эхний үнээсээ тавин хувиар буулгачхаад байхад ингэж элгээ хөшөөсөн эрийг зураач мэл гайхаж орхив. 

Отгоо арай хийн сөхөө авч, “Үгүй дээ, зүгээр доош нь буулгачих. Гурван давхраас буулгаад  машинруу хүргээд өгчих гэсэн юм!” гэж учрыг хэлжээ. Зураач “доош нь буулгах” гэдэг үгийг зуун доллароос өөр зүйл дээр хэлж болдгийг гэнэт санаж, “Хайран тавин доллар!!!” гэж халаглаж, инээхэд уурламаар, уйлахад ичмээр болж гэнэ. Эр улс болсон хойно учир зүйгээ олж, үнэ мөнгөө тохирч, авсандаа хэмнэлттэй, андуурсандаа ашигтай наймаа болж, Отгоогийн хүссэнээр зургийг нь доош нь буулгаж, машинд нь хийж өгөөд энэ түүх өндөрлөжээ.

Иймд салаа утгатай үгийг салж ялгарахгүй байна гэж ад шоо үзвэл сайхан монгол хэл минь ядуурч доордох аюултай байх нь ээ!

 

“Егөөтэй 99 тайлбар” номын “Тавин хувиар үнэ буулгасан салаа утгын түүх” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж