”Гоёо” хоёр дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.08-нд нийтлэгдсэн

”Гоёо” хоёр дахь хожлоо авлаа

"Пепси лиг"-ийн гуравдугаар тойргийн дөрөв дэх тоглолт "Гоёо" болон "Улаанбаатарын Мазаалайнууд" багуудын хооронд өрнөлөө.

Өмнөх тойрогт "Сэлэнгэпресс"-ийг хожиж лигийн анхны оноогоо авсан "Гоёо" клуб тоглолтыг тэргүүлж эхэлүүллээ. Тодруулбал М.Энх-Од долоо дахь минутад хоёр гоол оруулан багтаа тэргүүллийг авч ирлээ. Гэхдээ "Мазаалайнууд" бууж өгөлгүй тэнцүүхэн тоглолтыг үзүүлж, нэгдүгээр үе 3:2-оор "Гоёо"-ын давамгайлал дор өндөрлөлөө.

Шийдвэрлэх үед багууд тус бүр нэг гоол оруулсан нь "Гоёо"-д эерэг дүн боллоо. Хэдийгээр баг нь хожигдсон ч "Мазаалайнууд" клубын Б.Далайсугар тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Хүч тэнцүү багуудын сонирхолтой тоглолтыг Ч.Жавхлантөгс /ахлах/, О.Хишигтөмөр /туслах/, Н.Оргилбаяр /3-р шүүгч/, Ц.Пүрэвдорж /цагчин/ гэсэн шүүгчдийн баг шүүн явууллаа.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж