Тэшүүрийн мастерууд Хандгайтад өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Тэшүүрийн мастерууд Хандгайтад өрсөлдөв

Монголын тэшүүрийн холбооноос мастеруудын гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 7-ны өдөр Хандгайтын мөсөн гулгуурын талбайд зохион байгууллаа. 2017 оны УАШТ-д 30-аас дээш 60 гаруй ахмад тамирчид найман насны ангилалд аваргууд тодруулжээ. Тэмцээний хамгийн ахмад тамирчин 85 настай З.Жанчив 65-аас дээш насны ангилалд уралдаж, гуравдугаар байрыг эзэлсэн байна. Энэ удаагийн мастеруудын УАШТ 2017 оны тэшүүрийн тэмцээний салхийг хагаллаа. Мастерууд 300 м, 500 метрт өрсөлдсөн юм.

Насны насны ангилалын аваргуудыг танилцуулья:

  • 500 м – 30-34 насанд Ц.Мөнхчимэг /эмэгтэй/, Р.Баасандорж /эрэгтэй/
  • 500 м – 35-39 насанд Ж.Гүндэгмаа /эмэгтэй/, Ж.Батнаран /эрэгтэй/
  • 500 м – 40-44 насанд М.Нармандах /эмэгтэй/, Б.Сансарбилэг /эрэгтэй/
  • 500 м – 45-49 насанд Ц.Дэмбэрэлмаа /эмэгтэй/, Б.Чулуун /эрэгтэй/
  • 500 м – 50-54 насанд Р.Баярхүү /эмэгтэй/, Р.Хүрэлбаатар /эрэгтэй/
  • 500 м – 55-59 насанд Д.Энхбаяр /эрэгтэй/
  • 300 м – 60-64 насанд С.Оюунсүрэн /эмэгтэй/, Н.Самданхүү /эрэгтэй /
  • 300 м – 65-аас дээш насанд Ж.Долгорсүрэн /эмэгтэй/, Б.Жалбаа /эрэгтэй/ нар аваргын алтан медалийг хүртжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж