-Риогийн наадамд Г.Мандахнаран 63 кг, П.Орхон 58 кг-ын жинд барилдсан юм-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт Ухаа” спортын ордонд нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тус тэмцээнд 23 байгууллагын 280 тамирчин оролцсон юм. Бөхийн төрлүүдийн салхийг хагалсан тус тэмцээнд олон сонирхолтой барилдаанууд гарлаа. “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтай ялагдал хүлээсэн Гавьяат тамирчин Г.Мандахнаран жин өгссөн бол Д. Гомбодорж, О.Үйтүмэн, П.Өнөрбат, П.Номин гээд олон шилдгүүдийн барилдаан хүлээлт үүсгэж байлаа.
Б.Одончимэг 8, Г.Мандахнаран, Д.Отгонцэцэг нар 5, Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар 3, О.Үйтүмэн улсын хошой аварга боллоо
Мөн жин өгсөж 63 кг-д зодоглосон П.Орхон олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг оноогоор цэвэр ялсан бол Д.Отгонцэцэг улсын аваргын долоо дахь түрүүгээ хүртлээ. Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал залуучуудтай барилдсан ч хүрэл медалиар медалийн тоогоо нэмлээ. Тэрбээр "Арслан" клубийн тамирчин С.Энхтунгалагийг цэвэр ялж, медалийн тавцанд зогсчээ. Түүний хувьд 15 дахь удаагаа улсын аваргад өрсөлдөхдөө 12 түрүү, хоёр мөнгө, нэг хүрэл медалийг хүртэж, нэгэн хосгүй амжилтын эзэн болоод байна.
Энэ жилийн улсын аваргын тэмцээнийг дэлхийн аваргын медальт олон тамирчид өнжсөн.
Багийн дүнгээр “Алдар” спорт хороо түрүүлж, “Хилчин”, “Хасу Мегастарс” клубийн баг тамирчид удаалав.
Ингээд 2017 оны УАШТ-ий нэгдсэн дүнг хүргэе.
БАГИЙН ДҮН:
Эрэгтэй чөлөөт бөх:
- Нэгдүгээр байр: “Алдар” спорт хороо, 61 оноо, дасгалжуулагч Ц.Цогтбаяр
- Хоёрдугаар байр: “Хасу-Мегастарс” клуб, 51 оноо, дасгалжуулагч Ц.Баярсайхан
- Гуравдугаар байр: “Сүлд” спорт хороо, 47 оноо, дасгалжуулагч Ж.Чулуунбат
Эмэгтэй чөлөөт бөхийн багуудын дүн:
- Нэгдүгээр байр “Хилчин” спорт хороо, 76 оноо, дасгалжуулагч Н.Түмэннаст
- Хоёрдугаар байр “Алдар” спорт хороо, 74 оноо, дасгалжуулагч Ц.Хосбаяр
- Гуравдугаар байр “Хасу-Мегастарс” клуб, 49 оноо, дасгалжуулагч Ц.Баярсайхан
БАГИЙН НЭГДСЭН ДҮН:
- Нэгдүгээр байр “Алдар” спорт хороо, 135 оноо, дасгалжуулагч Ц.Цогтбаяр
- Хоёрдугаар байр “Хилчин” спорт хороо, 119 оноо, дасгалжуулагч Н.Түмэннаст
- Гуравдугаар байр Хасу-Мегастарс” клуб, 100 оноо, дасгалжуулагч Ц.Баярсайхан
ЭМЭГТЭЙ:
48 кг:
- Э.Нарангэрэл /"Хангарьд" клуб/
- Б.Чимгээ /"Хангарьд" клуб/
- 3.Ц.Энхжаргал /"Алдар" спорт хороо/
- Б.Мөнхнар /"Алдар" спорт хороо/
58 кг:
- С.Цэрэнчимэд /"Алдар" спорт хороо/
- Э.Гантуяа /МҮИС/
- П.Отгонбаяр /Женко/
60 кг:
- Б.Шоовдор /"Хилчин" спорт хороо/
- Э.Нямгэрэл /"Алдар" спорт хороо/
- Б.Болортуяа /"Аврагч" спорт хороо/, О.Оюунтуяа /"Аварга" дээд сургууль/
63 кг:
- П.Орхон /"Алдар" спорт хороо/
- С.Батцэцэг /"Хилчин" спорт хороо/
- Э.Энхбуян /БЗД/, Б.Болортунгалаг /"Хилчин" спорт хороо/
69 кг:
- Ш.Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
- А.Чанцалням /”Хасу Мегастарс”/
- М.Хишигмаа /”Арслан” клуб/, Э.Даваанасан /”Алдар” спорт хороо/
75 кг:
- Б.Одончимэг /"Алдар" спорт хороо/
- Ц.Баярзаяа /"Хасу Мегастарс"/
- Г.Уртнасан /"Хилчин" спорт хороо/, Цэцэгбаяр /Арслан/
ЭРЭГТЭЙ:
57 кг:
- С. Батболд /"Сүлд" спорт хороо/
- З. Занабазар /"Арслан" клуб/
- Далайбаяр /Цастын Барс/, Э.Даваанасан /Мегастарс /
61 кг:
- Э.Ням-Очир /"Хилчин" спорт хороо/
- Т.Тулга /"Арслан" клуб/
- Б.Хаш-Эрдэнэ /"Алдар" спорт хороо/, Б.Нэмэхбаяр /"Хасу Мега-Стар"/
65 кг:
- Н. Лхамгармаа /"Алдар" спорт хороо/
- Б. Батмагнай /"Алдар" спорт хороо/
- Б. Номин /"Гацуурт" олимп/, Б. Чойгажид /"Женко" /
70 кг:
- Г.Мандахнаран /"Алдар" спорт хороо/
- Д.Хатанбаатар /"Арслан" клуб/
- Г.Идэрхүү /Гацуурт Олимп/, Б.Нямдорж /Харгант Цамхаг/
74 кг:
- Д. Гомбодорж /"Сүлд" спорт хороо/
- Б. Анхбаяр/"Сүлд" спорт хороо/
- Батсүх /Хасу Мегастарс/, Төрболд "Женко" /
86 кг:
- О.Үйтүмэн /Алдар спорт хороо/
- П.Өнөрбат /Хасу Мегастарс/
- Б.Өлзийсайхан /Хасу Мегастарс/, Г.Ганхуяг /Аварга дээд сургууль/
97 кг:
- Ө.Батзул /"Хүч" спорт хороо/
- М. Бэлгүтэй /"Женко"/
- П. Өсөхбаатар, Гончигтавхай /"Цастын Барс" /
125 кг:
- Н.Золбоо /Хүч спорт хороо/
- М.Лхагвагэрэл /Аварга дээд сургууль/
- Б.Чимэдвандан /Даян дэвжээ/, Ц.Мөнхбаяр /Сүлд спорт хороо/ тус тус эхний байруудад орлоо.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ