Lee buyng hun Монголд ирэхийг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Lee buyng hun Монголд ирэхийг хүсдэг

“Амьдралийн
ээдрээ”, “Солонгон бүрхэвч” зэрэг цуврал кинонуудаараа монголын
үзэгчдийн танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин Ли Бюун Хун аялан
зугаалгад ихээхэн дуртай нэгэн гэнэ. тэрээр Холливүүдын алдарт жүжигчин
Жэки Чан болон Зяьн Жейтэй дотно нөхөрлөдөг учир Хятад улсад ойр ойрхон
зочилдог байна. Харин тэрээр саяханы нэгэн өдөр KBS телевизд өгсөн
ярилцлагадаа “Би зураг авалтгүй үедээ зугаалахыг л хүсдэг. Миний очиж
үзээгүй олон орон байгаа. Бүгдээр нь очно” гэжээ. Харин тус телевизийн
хөтлөгч “ойрын хугацаанд аялах боломж олдвол хамгийн түрүүнд аль улсыг
зорихыг хүсч байна?” гэж асуухад тэрээр “Би европын ихэнх орноор яваад
үзчихсэн. Миний хувьд буддын шашин шүтдэг учир яг одоогийн байдлаар Ази
тивд байдаг буддын шашинт Энэтхэг, Монгол хоёр оронд очхыг их хүсч
байна. Монгол орныг би маш сайхан онгон байгальтай, түүх соёл, ёс
заншилтай улс гэж сонссон. Тиймээс эхний ээлжинд энэ улсыг л зорих
төлөвлөгөөтэй байна даа” хэмээн хариулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж