Чингис хааны хөшөө Лондонд сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Чингис хааны хөшөө Лондонд сүндэрлэнэ

Чингис хааны хөшөө ирэх оны нэгдүгээр сард Лондон хотноо сүндэрлэх гэж байна. Их Британийн “Halcyon” галерейн захиалгаар Оросын Буриадын орчин үеийн дүрслэх урлагийн хамгийн нэртэй төлөөлөгч Даши Намдаков хөшөөг урлаж байгаа аж. Галерейн зүгээс Лондонгийн метроны “King’s Cross” өртөөний дэргэд түүнд зориулан урлан гаргаж өгсөн бөгөөд одоо тэнд Чингис хааны хөшөөг хүрэлдэх ажил өрнөж байгаа гэнэ. Уран бүтээлчийн хэлснээр Чингис хааны хөшөөг Лондон хотын төвийн нэгэн гудамжинд ирэх оны нэгдүгээр сарын дундуур нээх юм байна. Дэлхийд нэрд гарсан Буриадын уран бүтээлч Д.Намдаков өдгөө гурван том хөшөөний захиалга дээр ажиллаж байгаагийн нэг нь Монголын эзэнт гүрний хааны хөшөө аж. Үүнээс гадна Татарстаны нийслэл Казань хотод түүхэн сэдэвтэй, Хятадын Шанхайд Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөтэй төстэй агуулгатай томоохон хөшөөг сүндэрлүүлэх гэнэ. Дашрамд сонирхуулахад, тэрбээр М.Бодровын “Монгол” кинонд зураачаар ажиллан ОХУ-ын киноны дээд шагнал “Ника”-г “Шилдэг зураач” номинациар хүртсэн билээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж