Оюутнууд галт тэргэнд дайруулжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Оюутнууд галт тэргэнд дайруулжээ

Толгойт өртөө орчимд өнгөрсөн амралтын өдөр хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас баржээ. Энэхүү осол юунаас болж гарсныг тогтоохоор Төмөр замын цагдаагийнхан, холбогдох албаны байгууллагууд ажиллаж буй аж. Энэ талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албанаас тодруулахад “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт таван хүн төмөр замын ослоор амиа алдсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Гэхдээ нарийн тодорхой мэдээлэл өгөхгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, төмөр замын ослын хэргүүдийг албан тушаалтнууд нууцалж буй аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж