Уудам хүү, жүжигчин Ц.Төмөрбаатар нар “ах, дүү барилдана”

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Уудам хүү, жүжигчин Ц.Төмөрбаатар нар “ах, дүү барилдана”

Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар Өвөрмонгол хүү М.Сунам-Уудам нар хоорондоо царай төрх төстэй учир “DOZ” энтертайнментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэн шинээр хийж буй “Хөх толбот хүмүүс” кинондоо хамтад нь тоглуулж байгаа гэнэ. Уудам хүү Гавьяат жүжигчний дүүгийн дүрд тоглож байгаа аж. Үүнд ч Ц.Төмөрбаатар их сэтгэл хангалуун байгаа гэнэ. Бүх хятадыг уяраасан Уудам хүү энэ удаад монголчуудыг уяраах аж. “Хөх толбот хүмүүс” киноны найруулагчаар Ш.Доржсүрэн ажиллаж байгаа бөгөөд зураг авалт энэ сарын 21-нд эхэлжээ. Кино зураг авалтын 20 хувийг Монголд, 80 хувийг Франц, Италид хийх учир зураглаач, продюсерээр нь гадны уран бүтээлчид ажиллах гэнэ. Киног ирэх намар үзэгчдийн хүртээл болгох бөгөөд Уудам хүүг ирээдүйтэй жүжигчин хэмээн мэргэжлийнхэн үнэлж буй сурагтай.

Сонирхуулахад, киноны гол дүрүүдэд гавьяат жүжигчин Н.Дагийранз, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Сэсээр, “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Эрдэнэбаяр нар Уудам хүү, Ц.Төмөрбаатар нартай хамтран тоглож байгаа юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж