Сэлэнгэ мөрөнд Приус маркийн машин живсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлага 18.50 цагт ирсэн байна. Улмаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн зургаан алба хаагч ажилласан байна. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарсан, байжээ. Онцгойгийнхон живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Онцгой байдлын ерөнхий газраас нийт ард иргэдэд хандан гол мөрөн бүрэн хөлдөөгүй байгааг анхааруулсаар байгаа билээ. Учир нь сүүлийн үед автомашинтайгаа нуур, мөрөн дээгүүр зорчиж яваад цөмөрч, амь насаа эрсдэлд оруулах дуудлага тасрахгүй байгаа аж.
Б.ЗАЯА