АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ-тай сайн харилцаатай байхыг эсэргүүцэгчдийг “тэнэгүүд” хэмээн Твиттерт жиргэжээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын талаас хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон хэмээн мэдээлсэн тагнуулынхныг буруутгасан байна. Мөн Дональд Трамп Ардчилсан намынхан өөрсдөө ажилдаа хариуцлагагүй хандаж, хакердах боломж олгосон хэмээн буруутгажээ.
Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ОХУ-ын талаас туслахыг оролдсон хэмээн АНУ-ын тагнуулын албаныхан мэдэгдсэн билээ. Тэрбумтан Дональд Трамп энэ нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-ын төрийн тэргүүний албан үүргээ эхлүүлэх юм. Тэрбээр ОХУ-тай хамтран олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө амлалт өгчээ.
Б.ТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС