Өнөөдөр цахилгаан машинуудад, бас нөүтбукт хэрэглэж байгаа “18650” зайны оронд илүү их багтаамжтай “2170” зайг Tesla компани Panasonic компанитай хамтран гаргаж байна.
Литийн 2170 маркийн зайны үйлдвэрлэлийн шугамыг цахилгаан машины томоохон үйлдвэрлэгч ажиллагаанд орууллаа. Эдгээр тоо нь цилиндр хэлбэртэй 21х70 миллиметрын зайны хэмжээг өгүүлж байгаа юм. Энэ жилээс үйлдвэрлэлд оруулж байгаа Model 3 цахилгаан машинд өргөнөөр хэрэглэх юм.
2170 элементүүдийг Panasonic, Tesla хоёр хамтран бүтээсэн бөгөөд зайны эзэлхүүн нь өмнөх зайнаас 80 хувиар их юм. Зайны эзэлхүүнийг ингэж нэмсэнээр зайг жижиг оврын болгож чаджээ. Powerwall 1 гэх цэнэг хураагчаа шинэ форматад шилжиж байгаа учраас үйлдвэрлэлийн дамжлагаас хасч байна.
Model 3 цахилгаан машины эрэлт их байгаа юм. Энэ цахилгаан машины захилга хагас саяд хүрсэн бөгөөд 2020 он гэхэд жилдээ нэг саяд хүргэхээр төлөвлөжээ.Дээр нь өөр загварын 500 мянган машиныг үйлдвэрлэх юм.
Жилийн дараа "Гигафабрик-1" нь 35 гигаватт цагийн литийн аккумляторыг гаргах ажээ. Харьцуулбал ОХУ-ын зайн цорын ганц үйлдвэр нь жилдээ зөвхөн нэг гигаватт цагийн хүчин чадалтай. Ойрын жилүүдэд “Гигафабрик-1” хүчин чадлаа 3-4 дахин нэмэгдүүлэх гэнэ.
Tesla үүний зэрэгцээ бас нэг ийм үйлдвэрийг Европт, дараа нь Хятад, Энэтхэгт тус бүр нэгийг барих гэнэ. Шинэ үйлдвэрийн дээвэр нь нарны зайгаар бүрэгдэх бөгөөд тэндээс өдрийн хэрэгцээний эрчим хүчээ авна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР