Мал, амьтны галзуу өвчин дахин бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.08-нд нийтлэгдсэн

Мал, амьтны галзуу өвчин дахин бүртгэгджээ

Мал амьтны галзуу өвчин Налайх дүүргийн нэгдүгээр хороонд бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 4-нд Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналтынхан ажиллаж, золбин нохдоос дээж мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна. Улмаар Налайх дүүргийн нэгдүгээр хороонд 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тавьжээ. Хязгаарлалтын дэглэм энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Дашрамд дуулгахад, мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж