Пхеньян руу шууд нислэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Пхеньян руу шууд нислэг хийнэ

Монгол Улс Хойд Солонгостой байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болох гэж байна. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар-Пхеньян хотын хооронд аялал жуулчлалын шууд нислэг хийхээр төлөвлөж буй ажээ.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Аялал жуулчлалын газрын орлогч дарга П.Наранбаяр, БНАСАУ-ыг хариуцсан аялал жуулчлалын төлөөлөгч Г.Шижир, Гадаад харилцааны яамны мэргэжилтэн Л.Хаш-Эрдэнэ, “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгийн найруулагч, хөтлөгч, “Камертон” хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ нар оролцоно.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж