Долларын ханш 2508 төгрөгтэй тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.08-нд нийтлэгдсэн

Долларын ханш 2508 төгрөгтэй тэнцлээ

Арваннэгдүгээр сард 2720 болсон ам.долларын ханш 250 төгрөгөөр буурснаас хойш нэг хэсэгтээ л тогтвортой байсан бол өнгөрсөн баасан гаригаас эхлээд цөөн төгрөгөөр нэмэгджээ. Нэг ам.доллар өнөөдрийн байдлаар 2508 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эхнээс 10 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.

Харин ирэх хоёрдугаар сараас “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон Японы Засгийн газраас Монголын Засгийн газарт гурав хүртлэх тэрбум долларын зээл олговол ам.долларын ханш буурна гэсэн хүлээлт байгаа юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж